A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

Асуулт хариулт
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
Асуулт 1

Өөрийгөө батлан дааж бичиг баримт бүрдүүлэх боломжтой юу?

Хариулт :

Болно. Их, дээд сургуулиа төгсөөд 3-аас дээш жил ажил хөдөлмөр эрхэлсэн бол боломжтой.  юу?

Асуулт 2

Батлан даагч заавал аав, ээж нь байх ёстой юу?

Хариулт :

Батлан даагч нь аав, ээж нь байвал сайн. Хэрэв аав, ээж нь биш бол яагаад батлан даагч болоогүй талаар тайлбарлах хэрэгтэй. 

Асуулт 3

Дансны 3 жилийн хуулга зарим сургууль дээр хэрэггүй гэсэн. Яагаад хэрэггүй вэ?

Хариулт :

Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын хувьд дансны 3 жилийн хуулга хэрэггүй байгаа. Гэхдээ Цагаачлалын алба шаардлагатай гэж үзвэл тус бичиг баримтыг нэхэх эрхтэй. 

Асуулт 4

Би энэ жил 12-р ангид сурдаг. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гараагүй ч 7-р сард виз мэдүүлэх боломжтой юу?

Хариулт :

Боломжтой. Гол нь сургуулиасаа энэ жил төгсөх нь үнэн гэсэн бичиг авах шаардлагатай. 

Асуулт 5

Батлан даагчийн ажлын тодорхойлолттой хамт нийгмийн даатгал төлдөг дэвтэр хэрэгтэй юу?

Хариулт :

Хэрэггүй. Зөвхөн батлын даагчийн ажлын газрын тодорхойлолт, цалингийн хүснэгт хоёр л шаардлагатай.

Асуулт 1

Би элэгний B вирустай. Хэлний сургуульд суралцахаар явж болох уу?

Хариулт :

Боломжтой. Япон руу явахаас өмнө эрүүл мэндийн үзлэгт орохыг зөвлөж байна. Ялангуяа шүдний цооролт байгаа эсэх, далд сүрьеэ зэрэг өвчин байгаа эсэхийг магадлан шалгуулах. 

Асуулт 2

Биений ил хэсэгт шивээстэй ч гэсэн хэлний сургуульд суралцаж болох уу?

Хариулт :

Боломжтой. Япон улсад ил хэсэгт шивээстэй байх нь буруу замын хүмүүс гэсэн ойлголтыг өгдөг. Тийм болохоор японд сурч, ажиллаж байгаа тохолдолд шивээсээ нуух өмсгөл авах, эсхүл арилгуулахыг зөвлөж байна. 

Асуулт 3

Японд том хотуудад сурах, жижиг хотуудад сурахын давуу ба сул тал юу вэ?

Хариулт :

Токио, Оосака зэрэг хотууд нь зам харилцаа сайн хөгжсөн, худалдан авалт хийх, олон тооны арга хэмжээнд оролцох, цагийн ажил олдоц их зэрэг давуу талтай. Жижиг хотуудад орон сууц хямд, хямд зардлаар хоол хүнсээ авах, мөн тухайн хотын иргэдтэй найзалж нөхөрлөхөд дөхөм байдаг. Түүнчлэн япон улсын соёл, сайн сайхан байдлыг хурдан ойлгох,  цэвэр агаар, амар тайван орчинд сайн суралцах боломж олгдог.   

Асуулт 4

Виз татгалзсан хариу авсан бол танайхаар виз мэдүүлэх боломжтой юу?

Хариулт :

Татгалзсан виз авсан бол тухайн татгалзсан сургуульдаа виз мэдүүлэхийг зөвлөж байна. Мэдээж манай байгууллагаар виз мэдүүлэх боломжтой боловч татгалзсан шалтгаанаа сайтар мэдэж тайлбар хийх, мөн яагаад сургуулиа сольж байгаа зэргийг тайлбарлах шаардлагатай байдаг. 

Асуулт 5

Сонингийн тэтгэлэгээр явах, хувийн зардлаар явах нь аль дээр вэ?

Хариулт :

Манай байгууллага хувийн зардлаар явахыг дээр гэж үздэг. Сонингийн тэтгэлэгийн хувьд хатуу цагийн хуваарийн дор ажлаа хийдэг ба цаг зав бараг байдаггүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд тэтгэлэг зогсох боломжтой байдаг. Харин хувийн зардлаар явж байгаа оюутнууд өөрсдийн тохирсон цагт ажлаа хийж олсон мөнгөөрөө төлбөрөө төлөх, ахуйн зардлаа даагаад явдаг. 

Асуулт 6

Насны хязгаар байгаа юу?

Хариулт :

Сургуулиасаа хамаараад шаардлага өөр байдаг. Цагаачлалын албанаас тусгайлан насны хязгаар тавьсан зүйл байхгүй. Гол нь сурах зорилгоо өмнөө тавьсан чин хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал. 

Асуулт 7

Тэтгэлэг байдаг уу?

Хариулт :

Хэлний сургуулиуд нь ашгийн төлөө байгууллага учраас бүрэн тэтгэлэг өгөх байгууллага бараг байддаггүй. Японд суралцаж байхдаа сургуулиас зарласан тэтгэлэг болон бусад тэтгэлэг авах боломж нээлттэй.

Асуулт 8

Насны хязгаар байгаа юу?

Хариулт :

Сургуулиасаа хамаараад шаардлага өөр байдаг. Цагаачлалын албанаас тусгайлан насны хязгаар тавьсан зүйл байхгүй. Гол нь сурах зорилгоо өмнөө тавьсан чин хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал.

Асуулт 1

Байранд ороход зарим байр нь барьцаа төлбөр, талархалын төлбөр зэрэг төлөх байсан. Энэ яг ямар учиртай төлбөр вэ? Барьцаа төлбөр буцаан төлөгдөх төлбөр үү?

Хариулт :

Японд ихэнх байранд ороход толгой мөнгө, барьцаа мөнгө, талархалын төлбөр зэрэг авдаг. Зарим байранд зөвхөн барьцаа мөнгө ороод орох байрууд ч бий. Эдгээр төлбөрүүдийн хувьд ихэнх тохиолдолд буцаан олгогддоггүй. Учир нь тухайн байрнаас гарнсы дараа зайлшгүй засвар, үйлчилгээ хийх зэргээр зардал гаргаж байдаг. 

Асуулт 2

Би энэ 7-р сар явах юм. Ор хөнжлийн багц авах хэрэгтэй гэж байсан. Үүнд яг юу багтдаг вэ? Япон дахь үнэ хөлс ямар байдаг вэ?

Хариулт :

Ор хөнжлийн багцанд нь дараах зүйлс багтдаг. Үүнд:

  • Гудас
  • Дэр
  • Хөнжил
  • Орны даавуу
  • Бүрхэвч зэрэг багтдаг.  

Байр орон сууцанд ороход тусад нь авдаг ба ойролцоогоор 10,000-15,000 иен байдаг. 

Мэдээлэл шинэчлэгдэж байна.

Мэдээлэл шинэчлэгдэж байна.

Мэдээлэл шинэчлэгдэж байна.

Мэдээлэл шинэчлэгдэж байна.

Мэдээлэл шинэчлэгдэж байна.