- Маэбаши
Severity: Warning
Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden
Filename: core/CL_Controller.php
Line Number: 115
TOKYO GOGAKU GAKKO нь Япон улсын цагаачлалын албанаас "сайн сургууль" гэж үнэлэгдсэн магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Иймд цагаачлалын албаны виз гаралтын хувьд өндөр сургууль билээ.
Орчин үеийн нийгэм нь даяаршил болон мэдээллийн хурдацтай хөгжлийн явцад аажим аажимаар соёлын олон талт хэлбэр үүсэн бүрэлдэж байна.
Энэхүү явцад мэдлэг, мэдрэмж, сэтгэлгээг бэлтгэж, нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, олон улсын хүний нөөцийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага аль хэдийн үүсээд байна. Улмаар олон соёлын хүндэтгэж, цаашдын нийгэмд тохирох чадварлаг, олон улсын мэдрэмжтэй хүний нөөцийг бэлтгэхийн тулд энэхүү сургууль маань байгуулагдсан билээ.
Жил бүрийн 4 сар болон 10 сар юм.
Элсэлт | Элсэлтийн хураамж | Бусад (ном сурах бичиг, үйл ажиллагаанд оролцох зардал г.м) | Хагас жилийн сургалтын төлбөр | Нийт |
4 сар | 50,000 иен | 86,000 иен | 330,000 иен | 466,000 иен |
10 сар | 50,000 иен | 80,000 иен | 330,000 иен | 460,000 иен |
Оюутан нь визний зөвшөөрөл гарсны дараа сургалтын төлбөрийг сургуулийн нэхэмжлэлийн дагуу төлнө. Япон улсад суралцаад 6 сарын дараа зөвхөн хагас жилийн төлбөр төлөх ба нэг удаа төлөгдөх өргөдлийн хураамж, элсэлтийн хураамжийг дахин төлөхгүй болно.
Байрны төлбөрийг Япон улсад ирэх үед төлдөг. Сургуулийн зүгээс ганцаараа, хоёулаа байрлах дотуур байр болон нийтийн байрыг санал болгодог. Дотуур байрны барилгууд нь сургуулиас 5-30 минутын зайтай байрладаг. Дотуур байрнаас сургууль руу унадаг дугуйгаар явах нь маш тохиромжтой.
Сургууль нь дотуур байрны олон газартай гэрээтэй бөгөөд оюутны хүсэлд нийцүүлэн дотуур байрыг сонгож өгнө. Үнэ нь 1 сарын 36,000 иен~70,000 иений хооронд байх бөгөөд ганцаар орохоос эхлээд хамт амьдрах оюутны тоо нэмэгдэх тусах хямд болдог. Мөн өрөөний том, жижиг хэмжээнээс хамаарч үнэ өөр байдаг.
Дотуур байр нь сургуулиас алхаад 20 минут, машинаар 10 минут, галт тэргээр 13 минутын зайд байрлах байрууд байдаг. Гэхдээ сургууль нь Токио хотын төвд байрлах учир сургуулийн хажууд байр түрээслэх нь үнэтэй болдог.
Сургуулийн дотуур байрны төлбөрийг 3 сараар төлөхийг зөвшөөрдөг онцлоготой.