- Маэбаши
Severity: Warning
Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden
Filename: core/CL_Controller.php
Line Number: 115
Манай улс нь эдийн засгийн хямралтай хүнд байгаа өнөө цагт төлбөрийн асуудлаас болоод япон улсад сурч чадахгүй болох тохиолдол олон бий.
Иймд захирлын санаачлагаар жил бүр тодорхой тооны оюутанд 500,000 төгрөгөөс 2,500,000 төгрөг хүртэлх төлбөрийн дэмжлэгийг үзүүлдэг.
Хүний мэдрэлийн сүлжээнд тогтож үлдсэн ой санамж тархитай холбогдож үлдэхийг ерөнхийдөө дурсамж гэж гэдэг.
Бид энэхүү дурсамжийг танай гэр бүлд бүтээхийг хүсэж, жил бүр нэг оюутны эцэг, эх (аль нэг)-ийн онгоцны тийз, буудлын зардлыг хариуцаж Япон улс руу явуулдаг. Япон улсад очсон эцэг, эх нь оюутны амьдрах байр, сургалтын байр, ажлын байртай танилцдаг.
Энэ жил Япон улсын Ниппон академи хэлний сургуульд суралцаж буй оюутны ээж нь энэхүү нандин дурсамжийг бүтээсэн билээ.
Манай байгууллага нь хэлний сургууль, их дээд сургуульд суралцахаар явж буй оюутнууддаа зориулан соёлын өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэхүү соёлын өдөрлөгийг манай байгууллагатай хамтрагч Шибүяа ресторанд зохион байгуулдаг бөгөөд Япон улсын үндэсний хоолыг зооглонгоо нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүлдэг.
Япон улсын хэлний сургуулийн танилцуулах өдөрлөг жил бүр зохион байгуулдаг.
2019 оны 4-р сард зохион байгуулсан "Боловсролын өдөрлөг"-т нийт Япон улсын 15 сургууль оролцсон ба нийт 220 гаруй хүн ирж бүртгүүлж мэдээлэл авсан билээ.