A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

NIPPON LANGUAGE ACADEMY
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
NIPPON LANGUAGE ACADEMY
  • Үнэлгээ :
  • Байршил : Маэбаши
  • Ангилал : Магадлан итгэмжлэгдсэн сургууль, Төлбөр хямд сургууль, Мужийн сургууль

Захирлын мэндчилгээ

Манай улсын эдийн засаг, техник технологи хөгжиж байгаа нь дэлхийн бусад оронтой улам ойртон нэгдэж хамтын үйл ажиллагааг эхлүүлэх гол үндэс болж байна. Гэвч энэхүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцолыг хадгалан хамгаалах нь чухал бөгөөд үүний тулд энх тайван, эв найрамдлыг эрхэмлэн дэмжих нь зүйтэй. Түүний нэг томоохон хүчин зүйл нь боловсрол бөгөөд харилцан хүндлэл, ойлголтыг хөгжүүлэх чухал хэрэгсэл болдог ба олон улсын оюутан солилцоотой хослуулан амжилтанд хүрэх нь хамгийн чухал юм. Тиймээс бид Маэбаши хотдоо хэлний цогцолбор сургуулийг байгуулан олон орны хүчтэй, энергитэй оюутан залуусыг элсүүлж хайр болон эв найрамдлыг эрхэмлэх залуу үеийг дэлхийн түвшинд бэлтгэх болно.  

Баялаг түүхтэй хамгийн том сургууль (Гүнма муж)

1990 онд Гүнма мужийн Маэбаши хотод үүсгэн байгуулагдсан ба Гүнма муж, Хойд Канто бүс нутгийн хамгийн том групп сургууль юм. Тус групп байгууллагад зочид буудал, хэлний сургуулиуд болон мэргэжлийн сургуулиуд багтаж байна. Хамтрагч компаниудтайгаа томоохон харилцаа холбоог бий болж, оюутнуудынхаа тогтвортой амьжиргааг бий болгох, ажилд ороход тусладаг.

 

 

Чанартай сургалттай

Ниппон хэлний сургууль зөвхөн шалгалтанд өндөр оноо авч тэнцэхийн төлөө суралцах бус Япон хэлний үндсэн 4 чадвар (сонсох, унших, ярих, бичих) эн тэнцүү эзэмшүүлж, япон хэлний  бодит чадварыг олгохыг эрхэм зорилго болгодог. Түүнчлэн хичээлэр дамжуулан япон орны соёл зан заншил, япон хүний сэтгэхүйн онцлог, амьдрах хэв маяг зэргийг зааж сургадаг. 

  • Сургуулийн төгсөгчдийн 90 хувь нь үргэжлүүлэн их дээд сургуульд элсэн суралцдаг.
  • Хэлний хичээлээс гадна гадаад хэлний шалгалт буюу EJU-д бэлдэх үнэ төлбөргүй англи хэл, математикийн хичээлд суралцах боломжтой.
  • Сургууль нь өөрөө япон хэлний багш бэлтгэх сургалттай байдаг ба тухайн сургалтанд суралцсан багш нар мөн хичээлийг заадаг.

Сургалтын төлбөр болон амьдрах зардал хямд

Зөвхөн Монгол оюутнуудад зориулан төлбөрийг хувааж төлөх буюу 50 хувийг төлж суралцах боломж олгодог. Мөн амьдрах зардлын хувьд хямд байдаг бөгөөд амьдрах орчин амар тайван учир оюутнууд хичээлдээ бүрэн төвлөрч суралцах боломжтой. 

Тайван бүс нутагт байрладаг

Токио хотоос 90 километр зайд байрлах Маэбаши хот нь далаагүй бүс нутагт байрладаг тул Цүнами зэрэг байгалийн гамшиг болдоггүй тайван бүс нутаг юм.

 

 

 

Монгол ажилтан хариуцан ажилладаг

Оюутан Япон улсад хөл тавьснаас эхлэн сургуулиа төгсөх хүртэл хугацаанд монгол ажилтан хариуцан ажилладаг. Гадаад улсад анх удаа зорчих оюутнуудын хувьд хэл нэвтрэлцэхгүй, асуудалд орох зэрэгт маш их санаа зовох эцэг, эхчүүд байдаг бол эдгээр асуудлуудад монгол ажилтан маань санаа тавьж өөрийн дүү, хүүхэд адил тусалж дэмждэг.

Хямд өртөгтэй байртай

Оюутнуудын  нийтийн байранд 3 сарын төлбөрийг төлж, 6 сар байрлах боломжийг олгодог. Ингэхдээ сургуульдаа 90 цагийн сайн дурын ажил хийнэ. Ийнхүү 3 сарын төлбөрөөр 6 сар байрлах боломж олгохоос гадна тог, ус, цахилгааны төлбөрийг сургууль хариуцаж үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгодог.

Тэтгэлэг авах боломжтой

Оюутнууд ирц сайн байгаа тохиолдолд сургуулиас тэтгэлэг авах, төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгдог.

ГАЗРЫН ЗУРАГ

Сургалтын төлбөр

Элсэлт Өргөдлийн хураамж Элсэлтийн хураамж Сургалтын материал Хагас жилийн төлбөр Нийт дүн
4-р сар 21,000 иен 52,500 иен 46,000 иен 282,750 иен 402,250 иен
7-р сар 21,000 иен 52,500 иен 41,500 иен 282,750 иен 397,750 иен
10-р сар 21,000 иен 52,500 иен 37,000 иен 282,750 иен 393,250 иен
1-р сар 21,000 иен 52,500 иен 32,500 иен 282,750 иен 388,750 иен

Оюутан нь визний зөвшөөрөл гарсны дараа сургалтын төлбөрийг сургуулийн нэхэмжлэлийн дагуу төлнө. Япон улсад суралцаад 6 сарын дараа зөвхөн хагас жилийн төлбөр төлөх ба нэг удаа төлөгдөх өргөдлийн хураамж, элсэлтийн хураамжийг дахин төлөхгүй болно.

Анхааруулга

Япон улсын цагаачлалын албанд бичиг баримтыг хүргүүлэхдээ өргөдлийн хураамж болох 21,000 еэнийг төлнө. Энэхүү төлбөрийг виз гараагүй тохиолдолд буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу.

Дотуур байр

Байрны төлбөрийг Япон улсад ирэх үед төлдөг. Сургуулийн зүгээс ганцаараа, хоёулаа байрлах дотуур байр болон нийтийн байрыг санал болгодог. Дотуур байрны барилгууд нь сургуулиас 5-30 минутын зайтай байрладаг. Дотуур байрнаас сургууль руу унадаг дугуйгаар явах нь маш тохиромжтой.

Дотуур байрны төлбөр

Оюутны байр

Өрөө Сар бүр Толгой мөнгө 6 сарын төлбөр Ахуйн зардал Нийт дүн
2 хүн 24,000 иен 24,000 иен 144,000 иен Өөрөө төлнө 192,000 иен
1 хүн 39,000 иен 39,000 иен 234,000 иен Өөрөө төлнө    312,000 иен

Нийтийн дотуур байр

Өрөө    Сар бүр    Толгой мөнгө 3 сарын төлбөр Ахуйн зардал  Нийт дүн
3-4 хүн

19,530 иен   

40,000 иен    58,590 иен    Төлөхгүй    98,590 иен

Нийтийн дотуур байранд 3 сарын төлбөрийг төлж 3 сар үнэгүй байрлах боломжтой. Гол нөхцөл нь сургуульд 90 цагийн сайн дурын ажил хийсэн байна.

Үнэгүй ашиглах боломжтой зүйлс

Интернэт, телевизор, хоолны хэрэгсэл, хичээл давтах ширээ, сандал, угаалгын машин зэрэг амьдрахад шаардлагатай зүйлсийг үнэ төлбөргүй ашиглана.