A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

УРТ ХУГАЦААНЫ СУРГАЛТ (6-24САР)
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
УРТ ХУГАЦААНЫ СУРГАЛТ (6-24САР)
УРТ ХУГАЦААНЫ СУРГАЛТ (6-24САР)

Баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаа

Суралцаж эхлэх Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа
7-р сар 1-р сарын 1-ний өдрөөс 3-р сарын 10-ны өдөр хүртэл
10-р сар 2-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 10-ны өдөр хүртэл
1-р сар 6-р сарын 1-ний өдрөөс 9-р сарын 10-ны өдөр хүртэл
4-р сар 9-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 5-ны өдөр хүртэл

Шаардлагатай бичиг баримт

  1. Сургуулийн анкет (бөглөх анкетыг цахимаар илгээнэ. Эсхүл биечлэн авах боломжтой)
  2. Дипломын хуулбар (бичиг баримт өгөх үед эх хувиар өгөх шаардлагатай).  Хэрэв их сургууль төгсөөгүй бол ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар (бичиг баримт өгөх үед эх хувиар өгөх шаардлагатай) өгнө. Мөн их сургууль төгсөөгүй бол сурч байгаа тодорхойлолт болон дүнгийн хуудсыг тус тусад нь өгнө.
  3. Сургуулиа төгсөөд ажил хийж байгаа бол ажлын газрын тодорхойолт (цалингийн хэмжээг бичих шаардлагагүй)
  4. Паспортын эхний хуудасны хуулбар (Хэрэв өмнө нь Япон улс руу зорчиж байсан бол япон визтэй хуудасны хуулбар)
  5. Төрсний гэрчилгээний хуулбар (Хэрэв эх хувиар байхгүй ТҮЦ машинаас авах)
  6. Цээж зураг (3х4 см хэмжээтэй) -8 ширхэг
  7. Батлан даагчийн ажлын газрын тодорхойлолт (ажлын байрны хаяг, утас, албан тушаал, сарын орлого бичигдсан байх)
  8. Цалингийн гурван жилийн хүснэгт
  9. Батлан даагчийн дансны үлдэгдлийн тодорхойололт (25,000 ам доллараас дээш байх)
  10. Батлан даагчийн дансны 3 жилийн хуулга (Зарим сургуульд бүрдүүлж өгөх шаардлагагүй)
  11. Төрөл садангийн лавлагаа (гэрлэлтийн гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа)
  12. Оршин суугаа газрын тодорхойлолт
  13. Япон хэл үзсэн батламж (Манай байгууллага дээр Япон хэл үзэх боломжтой)

Анхааруулга:

  • Дээрх бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхгүй. Бүх бичиг баримтыг Япон хэл рүү орчуулах шаардлагатай ба манай байгууллага орчуулж болно. 
  • Дээрх бичиг баримтыг А4 цааны зөвхөн нэг талд хэвлэх, эсхүл канондана. Ар өвөргүй хэвлэхгүй, канондахгүй байхыг анхаарна уу. 

Виз мэдүүлэх дараалал

  1. Оюутан нь манай и-мэйл хаяг (info@takatomo.mn) руу сургалтаар явах сонирхолтой тухай илэрхийлнэ. (Тухайн мэдээлэлд өөрийн овог, нэр, төрсөн огноо, сонирхож байгаа сургуулийн нэр, холбогдох утсыг бичнэ). Эсхүл биечлэн манай байгууллага дээр ирж уулзах боломжтой.
  2. Манай байгууллага нь и-мэйлээр шаардлагатай бүрдүүлэх материал болон анкетын загварыг явуулна. Эсхүл цаасаар авах боломжтой.
  3. Оюутан хүлээн авсан анкетыг бөглөж, шаардлагатай бичиг баримтуудыг цуглуулж, хуулбарлан манай байгууллага руу цахимаар явуулна. Эсхүл эх хувиар манай байгууллагад авчирна. Улмаар манай байгууллага орчуулга болон хяналтыг хийж эцсийн байдлаар бэлэн болсны дараа эх хувь материалуудыг сургууль руу олон улсын шуудангаар дамжуулан илгээнэ.
  4. Сургууль нь бичиг баримтыг хүлээн авч шалгалт хийсний дараа Япон улсын цагаачлалын алба руу хүргүүлнэ.
  5. Япон улсын цагаачлалын алба нь хичээл эхлэхээс 1 сарын өмнө сургуульд виз олгох зөвшөөрөл олгодог.
  6. Сургууль визний зөвшөөрөл авсныг мэдэгдэж төлбөрийн нэхэмжлэлийг оюутан руу явуулна.
  7. Оюутан нь банкаар дамжуулан төлбөрийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг сургуулийн данс руу шилжүүлнэ. Манай байгууллагын дансаар дамжуулж шилжүүлэхгүй болно.
  8. Сургууль оюутан руу визний зөвшөөрлийг шуудангаар явуулах ба оюутан хүлээн авснаас хойш Монгол дахь Япон улсын элчин сайдын яаманд 4 хоногийн дотор хандана. 

Төлбөрийн журам

  • Манай байгуулагад орчуулгын төлбөрийг төлснөөр оюутны бүртгэл албан ёсоор баталгаажсанд тооцно. Хэрэв орчуулгын төлбөрийг төлөөгүй тохиолдолд тухайн сургуулийг элсэлтийг квотыг хадгалах боломжгүй.
  • Япон улсын хэлний сургуулийн төлбөрийг виз олгох зөвшөөрөл гарсны дараа сургуулийн нэхэмжлэлийн дагуу төлнө. 

Анхаарах:

Зарим сургууль нь виз мэдүүлэхтэй холбогдуулан элсэлтийн хураамжийг урьдчилан авах ба хэрэв виз гараагүй тохиолдолд буцаан олгогддогүй болохыг анхаарна уу.