A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

Сурах зорилго бичих талаарх ерөнхий зөвлөгөө
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
Сурах зорилго бичих талаарх ерөнхий зөвлөгөө
Сурах зорилго бичих талаарх ерөнхий зөвлөгөө
Япон улсад суралцахад сурах зорилго зайлшгүй бичдэг. Энэ талаар өөрийн туршлагаас товч мэдээлэл хүргье.

Сурах зорилгоо бичихэд дараах гурван үндсэн агуулгыг заавал тусгана уу. 

1. Өөрийн танилцуулга 

(Овог нэр, хаана ямар боловсрол эзэмшсэн, ямар газар ажилласан талаар бичнэ.)

АНХААРАХ: 

  • Өмнө бөглөсөн намтар хэсэгтэй зөрөхгүй байх.
  • Сурсан болон ажилласан огноог бичих.
  • Ойролцоогоор 150-200 үгтэй байх.

2. Сурах зорилго

(Яагаад Япон улсад суралцахаар сонирхож байгаа, өөрийн амьдрал япон улстай хэрхэн холбогдсон талаар бодит жишээг дурдаж өгөх, мөн мэргэжил, боловсролыг яагаад япон улсад олж авах сонирхож байгаа талаар бичих)

АНХААРАХ:

  • Япон улсад яагаад сонирхох болсон талаар өөрийн амьдралын тодорхой жишээг дурдаж бичих.
  • Өөрийн мөрөөдлийг хуваалцах. Хэрэв энэхүү мөрөөдлийг бодит биелэл болгоход япон улсад суралцах шалтгаан болж байгаа бол энэ талаар бичих.
  • Өөрийн эзэмшсэн мэргэжил япон улсад чанартай боловсрол олгож байгаа бол энэ талаар бичих.
  • Өмнө нь Япон улсад очиж байсан бол ямар сэтгэгдэл төрсөн талаар бичих.
  • Ойролцоогоор 400-500 үгтэй байх

3. Сурах сургууль

(Яагаад өөрийн сонирхсон хэлний сургуулийг сонгосон, тус сургуулийн давуу тал, мөн хэлний сургуулиа төгсөөд ямар их дээд болон мэргэжлийн сургуульд үргэлжлүүлэн сурах талаар тодорхой бичнэ)

АНХААРАХ:

  • Япон улсын аль хэлний сургуульд сурах, мөн яагаад тус сургуулийг сонгосон талаар бичих.
  • Хэлний сургуулиа төгсөөд ямар мэргэжлээр суралцах, мөн Япон улсын ямар их дээд сургууль, мэргэжлийн сургуульд элсэн суралцах талаар тодорхой бичих хэрэгтэй. Хэрэв тус сургуулийн талаар сайн судлаагүй бол манай байгууллагын ажилтантай холбогдож зөвлөлдөнө үү.
  • Ойролцоогоор 150-200 үгтэй байх.

ЖИШЭЭ №1

Сайн байна уу. Намайг ________овогтой _______ гэдэг. Миний бие _________нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Ам бүл тавуулаа. Одоогоор Үйлдвэрлэл урлалын политехник коллежид урилгаар орон 80% тэтэглэгтэйгээр “Үнэт эдлэлийн дархан” мэргэжлээр суралцдаг. Үүний өмнө тус сургуулийг “Зураач чимэглэгч” мэргэжлээр суралцан төгссөн. Цаашдаа япон улсад “Үнэт эдлэлийн дархан мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд “Токио”хотод байрладаг японы анхны үнэт эдлэлийн коллеж болох Niko-Mizuno of Jewelry-д элсэх суралцах чин хүсэлтэй. Суралцах хугацаандаа бие хүнийхээ хувьд болон мэргэжлийнхээ хүрээнд олон шинэ нээлт хийх, хөгжин дэвшинэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.

Соёл гэдэг нь тухайн улсын тодорхойлох маш том хүчин зүйл гэж боддог. Тийм учраас Япон улсыг сонгосон хамгийн том хүчин зүйл нь японы соёл иргэншил байдаг бөгөөд амьдрах таатай нөхцөл, шударгаар хөдөлмөрлөх, ахин дэвших боломж, япон ард түмний ёс заншил, түүх зэрэг хүчин зүйлс маш их нөлөөлсөн.

Япон хүмүүсийн ухамсрын түвшин, ажилч хичээнгүй зан чанар, цаг төлөвлөлт зэргээрээ алдартай байдаг нь мөн өөр хувь хүний хөгжилд ахиц гаргах зэрэг олон сайн дадлуудыг өөртөө хэвшүүлэх том боломж гэж харж байна.

Мөн бас суралцах хугацаандаа олон орны үнэт эдлэлийн брендүүд, үнэт эдлэлийн хийц загварын тухай чиг хандлагыг сонирхон судалдаг байсан бөгөөд Японы: Kamaoke, Mikimoto,Tasaki, Niwaka,Oztokyo зэрэг брендүүдийн бүтээгдэхүүн миний сонирхлыг маш ихээр татсан нь миний японд суралцах хүслийг улам ихээр нэмэгдүүлсэн. Үүн дундаас “Kamaoke” компаний бүтээгдэхүүний хийц загвар маш их таалагддаг бөгөөд хэрвээ надад боломж олдвол тухайн компанид ажиллаж өөрийн чадвараа сорьж улам сайжруулахыг мөн тус компаний бүтээгдэхүүн хийх арга барил, хэв маяг, үйл ажиллагаатай илүү сайн танилцахыг хүсч байгаагаа нуух юун. Үүний дараагаар монголдоо буцаж ирээд Япон болон Монгол улсын үнэт эдлэлийн хэв маяг хийцийг хослуулан маш их чанартай загварлаг бүтээгдэхүүн урлах баг хамт олныг нэгтгэж олн улсын зах зээлд өрсөлдөхүйц “Бренд” бий болгох мөрөөдөлтэй.

Би мөрөөдлөө биелүүлснээр монголд байгаа хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй чадварлаг залуучуудыг дэмжин ажиллана. Олон залууст үлгэр жишээ байж тэдний урдах замыг нээж гэрэлтүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэж итгэдэг.

ЖИШЭЭ №2

Сайн байна уу? Намайг __________ гэдэг. Би бол бусад хүүхдийн л адил хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэгдэн сайн муугийн аль нэг сонголтыг хийж яваа билээ. Хүний хамгийн эрхэм сонголтын нэг бол ажил мэргэжлийн сонголт. Тиймдээ ч хүмүүс өндөр хөгжилтэй боловсролтой оронд очиж мэргэжил эзэмшихийг битүүхэн хүсдэг. Хүн бүрийн зорилго мөрөөдөл өөр өөр шүү дээ. 

Би Япон улсад очиж программ хангамжийн инженер чиглэлээр бакалаврын зэрэгт суралцахыг хүсдэг. Гэхдээ яагаад бусад орноос илүү Япон оронд сурахыг хүсдэг вэ? Гэвэл надад япон орны түүх болон ахуйн соёл, сакура цэцэг нь маш их таалагддаг. Гэхдээ хамгийн чухал нь гэвэл Япон улсад хягаар гэдэг үг үйлчилдэггүй юм шиг санаддаг. Дэлхийн 2-р дайны дараа япон орон тааруухан эдийн засагтай, байгалийн баялаг багатай, газар нутгийн хэмжээ бага, хүмүүс нь боловсролын түвшин тааруу орон байсан. Харин өдгөө АНУ-ын дараа орж байна. Хүн төрөлхтөнд болохгүй бүтэхгүй юм шиг санаддаг байсан техник технологийн дэвшлийг харуулж чадсан гайхалтай соёлтой ард түмэн. Тийм ч учраас би Япон улсын инженерүүдийн биширдэг. 

Би Гүнма мужийн Nippon Academy-ын хэлний бэлтгэлд тодорхой хугацаанд сураад N1 түвшин хүртэл сайн суралцана. Би өөрөө өөртөө тэрхүү боломжийг бий болгоно. Хэлний бэлтгэлээ төгссөний дараа программ хангамж инженерийн их сургуульд элсэн орж мэдлэг болон чадварыг хуримтлуулан хичээж суралцах болно. 

Япон хүүхдүүдийн дунд япон багш нараар инженерийн хичээл заалгах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. 4-5 жил сурч төгссөнийхөө дараа буцаад эх орондоо ирж Монгол улсын программ хангамж инженерийн салбарт өөрийн чадах, хүрэх газарт хувь нэмрээ оруулан ажиллах болно. Энэ нь миний мөрөөдөл буюу цаашдын зорилго. Би Япон улсыг “Дэлхийн техник технологийн” төв гэж боддог.

Хүндэтгэсэн,

Г.Батаа