- Маэбаши
Severity: Warning
Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden
Filename: core/CL_Controller.php
Line Number: 115
Сайн байцгаана уу? Би "Така энд томо" байгууллагын хамгийн эхэнд явж байсан элсэгч нарын нэг юм.
2017 оны 10-р сард Ниппон академид элсэн орж, 2019 оны 3-р сард хэлний бэлтгэлээ төгссөн. Тэгээд Омотэнаши сургуульд элсэн орж дэвшин суралцаж байна.
Миний сонгосон мэргэжил бол IT юм. Одоогоор бид excel, power point, word, photo shop зэргийг судалж ашиглаж байгаа. Манай сургууль Гүнмагийн Маебашид байдаг. Манайх буудал, IT, тогооч гэсэн 3 мэргэжлээс сонгон суралцдаг.
Буудал бол : манай сургууль өөрийн гэсэн томоохон буудалтай учир тэндээ хүүхдүүд хичээлээ үзээд ихийг мэдэж чаддаг.
Харин IT бол : компьютер дээр олон зүйлийг туршин мэдэж, компьютерыг япон хэл дээр төгс эзэмшиж, олон зүйлийг сурдаг.
Тогооч бол ууланд очиж 3 сар амраад 3 сар хичээллээд 3 сар амрах зэргээр явж ууланд агаарт оюутны байрандаа хичээлээ хийж, хоол чаварлаг хийж сурна.
Дээрх мэргэжлүүдээс аль нэгийн сонгоод 2 жил суралцан төгсдөг. Сургуулиа төгсөөд бид шууд 就職 буюу (үндсэн ажилтан) болж болдог.
Гэхдээ бид нар нэг л юмаа судлаад байхгүй бас давхар япон хэл, англи хэл, япон соёл зэрэг хичээлүүд ордог учраас хоёрхон жилийн дотор маш олон зүйл судалж мэддэг. Хичээж чадвал япон хэлний хамгийн өндөр түвшинг бас англи хэлний нөлөө бүхий шалгалтуудыг өндөр оноогоор өгч чадах бүрэн боломжтой болдог.
Төлбөрийн хувьд хагс жилээр хувааж төлж болдог төлбөрийн уян нөхцөлтэй. Мөн анх сургуульд ороход хэлний түвшин авж байсан бол, эрт сургуульдаа бүртгүүлсэн бол, хэлний бэлтгэлдээ сайн сурагч байсан бол төлбөрөөс маань эхний тушаалтанд 5-8 ман хасагддаг давуу талтай.
Биднээс шалгалт, ярилцлага, бичиг баримт гэх мэт зүйлүүдээс ч тийм ихийг шаардаад байхгүй. Бидний чадах зүйлийг хүсэж. Биднийг дэмждэг.
Хичээлийн цагийн хувьд өглөө 9цагаас өдрийн 14 цаг хүртэл, голдоо 10 минутаар 3 завсарлана. Маш олон багш байдаг учир мэдэхгүй зүйлээ тэр өдрөө шууд асуугаад ойлгоод харьдаг. 5 дахь өдөр бид нар 12:30 гэхэд тардаг. 5 хоногын нэг өдөр нь эрт тардаг гэсэн үг. Харин 2-р курс болоход 5 хоногийн 2 өдөр нь 12:30 аас тардаг. Ажлын хувьд хичээлээ тараад шууд ажлууддаа явах бүрэн боломжтой.
Ажлын газар ихтэй. Хичээж чадвал хүссэн гоё ажилдаа орж болно. Цалингийн хувьд ч төлбөр, хэрэглээ зэргээ зохицуулаад таараад болдог. Хэмнэлттэй байвал бүр амралтаараа гоё газрууд руу явах мөнгөө хуримтлуулж чадна.
Япон хүмүүс хичээнгүй бөгөөд Монголчуудад их нарсаг элгэмсэг ханддаг. Итгэлийн даасан хүндээ маш сайхан сэтгэл гаргадаг ард түмэн.
Манай сургуульд Монгол багш байдаг учир бидэнд их нөмөр нөөлгө болдог. Мэдэхгүй зүйл гарвал шууд л багш чадахаараа туслана. Сургууль дээрээ англи хэл болон япон хэлээ судлаад японы түүх сураад л компьютерын мэдлэгээ ч дээшлүүлээд их олон зүйл сурч мэдэж байгаа.
Ажил хичээлээ зохицуулах гэж заримдаа их ядардаг ч гэсэн ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой учраас өөртөө өгсөн амлалтаа хэзээ ч зөрчихийг хүсдэггүй. Та нар ч бас манай сургуульд элсэн суралцвал их олон зүйлд суралцаж, ирээдүй рүүгээ ойртоход нэг том алхам хийх болно шүү.
Хүндэтгэсэн,
Номин