A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

Хэлний бэлтгэлд ирэхэд бэлдэх шаардлагатай зүйлс
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
Хэлний бэлтгэлд ирэхэд бэлдэх шаардлагатай зүйлс
Хэлний бэлтгэлд ирэхэд бэлдэх шаардлагатай зүйлс
Хэлний бэлтгэлд ирэхдээ бэлдэх бэлтгэл болоод ирээд яах талаар санаж байгаа зүйлсээ бичье.

Би “Така энд томо” байгууллагаар дамжуулан 2018 оны 4-р сард Япон улсын Ниппон академи хэлний бэлтгэлд суралцахаар ирсэн. Ингээд хэлний бэлтгэлд ирэхдээ бэлдэх бэлтгэл болоод ирээд яах талаар санаж байгаа зүйлсээ бичье. (Ирээд нэг жил болчихсон болохоор зарим зүйлсийг мартсан байж магадгүй)

Ямархуу бэлтгэлтэй ирэхээ сайн мэдэхгүй байгаа хүн бол ерөнхийдөө монголд өмсдөг байсан хувцас болон өвлийн куртик малгай ороолтоо ч авчирсан болно. Энд өвөлдөө тийм ч хүйтэн биш юм шиг хэрнээ голоосоо даараад нэлээн жиндүү байдаг бөгөөд байнга дугуй унаж явдаг болохоор даардаг. Ноолууран хувцас аминд ордог гэж сонсч байсан, болж өгвөл ноолууран өмд оймс зэргийг авч ирвэл зүгээр.

Ирээд хэд хоногтоо идэх боорцог монгол цай зэргийг авчрах хэрэгтэй. Энд монголынх шиг уутандаа олон ширхэгтэй боов байдаггүй бөгөөд ганц нэг ширхэгтэй жижиг боовнууд үнэтэй байдаг учраас ганц хоёр уут боорцог авч ирэхэд гэмгүй.

Монголоос гар утас авч ирэх хүмүүс бол гайгүй утастай ирсэн нь зүгээр. Хүмүүс ихэвчлэн эндээс дугаар авах үедээ хүссэн утсаа хамт лизингээр аваад сар бүр төлбөрөө төлөөд явдаг. Тэгээд авч ирсэн утсаа буцаагаад монгол руу явуулах хэрэг гардаг. Монголоос шинээр утас авч ирж байснаас эндээсээ гоё утас лизингээр авсан нь зүгээр санагдсан. Сайн утастай байхад утсан дээрээ толь бичиг болон газрын зургийг ашиглахад их хэрэг болдог. Гэхдээ заавал эндээс авалгүй монголоос авч ирсэн утсаа барьж болох ч ирсэн хүмүүс яалтачгүй эндээс утас авчихсан л байдгийн.

Эндхийн тогны залгуурууд бүгд 2 шонтой байдаг учраас бөөрөнхий шонтой утасны цэнэглэгч нөүтбүүкний цэнэглэгчээ сэрээн залгууртайг авч ирэх хэрэгтэй.

Ирсний дараа багш нар яах ийхийг нь бүгдийг нь зааж өгөөд сэнфай нар банкны карт нээх болон дугуй авахад нь , хямд дэлгүүрүүд хаана байдаг гэх мэтчилэн туслаад өгдөг.

Банкны карт захиалснаас хойш 7 хоногийн дараа шуудангаар хүрээд ирдэг. Банкны картаа авсан бол дансны ажилдаа бүртгүүлэх боломжтой бөгөөд ер нь хурдан ажилд орох боломжтой. Зарим ажлууд анкет өгөөд жаахан хүлээлгэдэг байхад удалгүй ажиллаж эхлэх боломжтой ажил ч байгаа.

Унадаг дугуйны хувьд бол хамгийн хямдхан нь 250 мянган төгрөг орчмоос эхэлдэг. Маэбаши хотдоо удаан амьдарна гэсэн хүмүүс үнэтэй чанартай дугуй авбал зүгээр санагдсан. Хэлний сургуулиа төгсөөд өөр тийшээ явах хүмүүс бол хямдхан дугуй аваад 2 жил уначихдаг. Ирээд нэг хоёр хоногтоо дугуйгаа аваад картаа захиалчихна. Ажилд орсон ч сарын дараагаас мөнгөтэй золгох учраас үрэлгэн байж болохгүй.

Анхнаасаа мөнгөө зөв зохистой хуваарилаад эхэлбэл үнэхээр өлзийтэй. 6 сарын дараа гэхэд дараагийн 6 сарын төлбөрөө төлсөн байх ёстой байдаг учраас анхны цалингаасаа л төлөөд эхэлчих хэрэгтэй юм байна лээ.

Ирээд байрлах байрны хувьд бол 2 сонголт байгаа. Нэг нь сургуулийн шэйр хаус. Эхний 3 сарын мөнгөө монголд төлөөд 3 сар үнэгүй амьдардаг. Тэгэхдээ сургуульд 90 цагийн сайн дурын ажил хийдэг. Ирэнгүүтээ ажилгүй байгаа дээрээ гялс хийгээд дуусгах нь амар санагдсан. Нэг өрөөнд 8 хүн амьдардаг. Интернет зурагт гэх мэт бүх юм бэлэн байдаг. Олуулаа амьдрах дургүй биш л бол шэйр хаус нь зүгээр. Нэгэндээ түшигтэй хөгжилтэй бас зарим сэнфай нар тэндээ амьдарч байгаа учраас мэдэхгүй зүйлсээ асуух гэх мэт ер нь дажгүй.

Нөгөө байр нь бол нийтийн байр хөлслөх. 2 3 аараа нийлж байр хөлсөлдөг хүмүүс ч байгаа. Тэр байр нь толгой мөнгө шаарддаг тэгээд эхний сараасаа түрээсээ төлөх гэх мэт нь жаахан мөнгө шаарддаг. Үнэхээр сайн хайвал хөргөгч угаалгын машин зэрэг цахилгаан бараатай байр олддог ч ихэвчлэн хоосон байр байдаг. Бас интернетгүй. Миний хувьд бол шейр хаус зүгээр санагдсан. Гэхдээ олуулаа байх дургүй хүнтэй таардаггүй хүмүүс бол өөр байр хөлсөлсөн нь дээр байхаа.

Бас ор хөнжлийн даавуугаа бэлдэж ирвэл зүгээр санагдсан. Сургуулиас өгдөг даавуу нилоонон материалтай болохоор зарим хүмүүст хэцүү байх шиг байсан. Бас хөвөн даавуун материалтай даавуу нь энд нэлээн үнэтэй байдаг учраас монголоос аваад ирэхэд ер нь гэмгүй.

Зузаан оймс авч ирэх хэрэгтэй, хүйтэн газар ажиллах үед усны гутал өмсөх үед зузаан оймс их хэрэг болдог. Усны гутал цувны хувьд бол борооны улиралд үнэхээр хэрэг болдог. Гэхдээ эндээс авч болох ч хямдхан чанартайг авъя гэвэл монголоос авсан нь зүгээр. Цув бол дугуй унах үед өмсөнө гэж бодоод уртхан цув, эсвэл дугуйны зориулалтын цув эсвэл өмд цамцан цув авсан нь дээр. Усны гутал бас урт түрийтэй нь зүгээр санагдсан.

Хичээлийн хэрэгслээ эндээсээ авчихна. Толь бичиг болон монгол тайлбартай ном зэрэг хэрэгтэй зүйлсээ авч ирвэл зүгээр.

Мах нь амтгүй учраас эхэндээ дасахад жаахан хэцүү байдаг. Дуртай амтлагчнаасаа авч ирвэл зүгээр санагдсан. Удаад ирэхээрээ дасчихдаг юм байна лээ.

Олон улсын картны хувьд хэрэглэдэг хэрэгтэй хүмүүс нь аваад ирж болно. Гэхдээ надад бол нээх хэрэг болоогүй.

Одоогоор толгойд орж ирж байгаа юмнууд нь эдгээр л байна. Тэгээд хамгийн чухал бэлтгэл бол сэтгэлийн бэлтгэл шүү. Гадаад оронд жаргах гэж ирээгүй ямар нэг зорилго мөрөөдлийнхөө төлөө ирж байгаагаа санах хэрэгтэй. Монголд байдгаас хэд дахин их ачаалалтай амьдрал хүлээж байгаа учраас сэтгэл санаагаа сайн бэлдэж ирээрэй.

Т.Эрдэнэбулган