A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

Я.Оюун: “Япон улсын хүмүүс нь их найрсаг санагдсан”
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
Я.Оюун: “Япон улсын хүмүүс нь их найрсаг санагдсан”
Я.Оюун: “Япон улсын хүмүүс нь их найрсаг санагдсан”
Манай “Нандин дурсамж” хөтөлбөрт 2018 оны 4-р сарын элсэлтээр Япон улсын Ниппон академи сургуульд суралцаж буй Г.Гантулгын ээжтэй нь уулзлаа.

Та Япон улсад хэзээ очсон вэ? Сэтгэгдэл ямар байсан вэ?

Би Япон улсад 2019 оны 3-р сарын 16-ны өдөр очоод 5 хоноод ирсэн. Хүүтэйгээ 1 жилийн дараа уулзсан, Японы олон сайхан газраар зочилсон болохоор сэтгэгдэл маш өндөр байна. Мөн Япон улсын хүмүүс их найрсаг санагдсан.  

Та Японы ямар газруудаар очсон вэ?

Би Нарита онгоцны буудал дээрээс Токио руу очоод нэг хоносон. Токиод далайн музей, цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсон. Мөн усан онгоцонд суугаад далай дээгүүр явсан. Миний хувьд өмнө нь гадагшаа явж үзээгүй. Их л сайхан сонирхолтой зүйлүүд үзэж харсан. Дараа нь Маэбаши хот руу очиж тэндэхийн засаг захиргааны төв байр, сургууль, хүүгийн ажилж байгаа зочид буудал, дэлгүүр мөн цэцэрлэгт хүрээлэн зэргээр очсон. 

Сакура цэцэглэх цагаар очсон байна. Таныг очиход сакура цэцэглэсэн байсан уу?

Ягаан, цагаан цэцэгтэй цэцэглэсэн байсан. Япончууд тэр цэцэгийг их үзэх юм.

Таны хүүгийн амьдарч буй дотуур байр ямар санагдсан вэ?

Дотуур байрандаа гурвуулаа амьдарч байсан. Телевиз, угаалгын машин, хөргөгч, хоолны хэрэгсэл, ус буцалгагч, будаа агшаагч гээд байхгүй зүйл ер нь байгаагүй ээ. Сургуулиас нь бүгдийг нь бэлдээд өгдөг юм байна. Унтлагын өрөө нь тусдаа, хичээл давтах өрөө нь тусдаа байсан. Өрөөнүүд нь хоорондоо гүйдэг хаалгатай их зүгээр юм байна билээ. 

Ажлын байртай нь танилцсан уу?

Манай хүү хичээлийн хажуугаар Маэбаши хотын Рояал зочид буудалд цагийн ажил хийж байна. Долоо хоногийн  6 өдөр ажиллаж байсан. Ажил дээрээ гэрэл шатвал солих, зүлэг засах, заримдаа жижиг сажиг зүйлүүдийг янзлах гээд тэр зочид буудлыг хэвийн явуулахад шаардлагатай ажил хийдэг. Зочид буудал хариуцсан захиралтай нь уулзсан. Хүүгээрээ дамжуулж баярлаж байгаагаа илэрхийлсэн. Захирал ч мөн манай хүүг удаан ажиллуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. (инээв)

Сургууль нь ямар санагдсан вэ?

Японд байх хугацаанд сургуулийн хаврын амралтын өдөр таарсан. Сургуулийг нь гаднаас харсан. Их гоё сургууль байсан. Мөн олон ч сургалтын байртай, олон хүүхдүүд суралцдаг юм байна. Монголчууд нь их суралцаж, бие биендээ тусалж дэм болдог.

Та дараа удаа явбал очиж үзэхийг хүссэн газар байгаа юу?

Япон улсын ганданд нэг очиж үзье гэж бодож байна. 

Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. 

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Хүүтэйгээ уулзах боломж олгосон, мөн замын зардлыг гаргаж өгсөн “Така энд томо” компанийн хамт олонд маш их баярлалаа.