A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

TOEI
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
TOEI
  • Үнэлгээ :
  • Байршил : Токио
  • Ангилал : Магадлан итгэмжлэгдсэн сургууль, Токиогийн сургууль

TOEI япон хэлний сургууль нь 1990 оны 4-р сард байгуулагдсан бөгөөд Япон улсын боловсролын яам, Хууль зүйн яамаар магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. 

Сургуулийн гол зорилго нь Япон хэлний боловсролоор олон улсын харилцаанд хувь нэмэр оруулах, Япон улсын ёс заншилыг дэлгэрүүлж таниулах, гадаад оюутан болон Япон улсын харилцааг өргөжүүлэх, зөв боловсон хүмүүжихэд хувь нэмэр оруулах юм. 

 

 

Баялаг түүхтэй магадлан итгэмжлэгдсэн сургууль 

1990 онд үүсгэн байгуулагдсан ба Япон улсын боловсролын яам, Хууль зүйн яамаар магадлан итгэмжлэгдсэн учир оюутны виз гаралт өндөр хувьтай байдаг. 

Сургууль нь 1990 оны 4-р сард байгуулагдаж байсан бол 2015 оны 4-р сард нийт 400 оюутан хүлээн авах боломжтой болж хоёр дахь сургууль байгуулах зөвшөөрлөө авсан. 2016 оны 7-р сард нийт 592 оюутан хүлээн авах боломжтой болсон билээ. 

 

 

 

Токио хотын төвийн бүсэд байрладаг

Сургууль нь Тошима дүүрэгт байрладаг бөгөөд галт тэргээр Икэбүкүро 9 минут, Шинжүкү 15 минут, Шибүяа 21 минутын зайтай. Шинжүкү нь тэнгэр багандсан өндөр барилгууд болон хүн ам төвлөрсөн бизнес дүүрэг юм. Харин Шибүяа нь орчин үеийн залуусын ихээр цуглардаг дуу хөгжим болсон соёлыг сурталчилсан дүүрэг болно. Тошима дүүрэгт үндэсний цэцэрлэгт хүрээлэн, олон янзаар хувцасласан, олон төрлийн дэлгүүрийн гудамжаар явсаар гаднах хот хэмээн нэрлэгдэх газарт дэлхийн хамгийн өндөр гэгдэх 634 метр цамхагыг олж харах болно. Уг цамхагаас Токио хотын бүтэц, өндөр барилга зэргийг бүгдийг харна.    

Чанартай сургалттай

Сургууль нь их дээд сургуульд элсэн суралцах анги, мэргэжлээрээ магистраар сурацлах анги, ярианы ангитай ба Япон хэлний үндсэн 4 чадвар (сонсох, унших, ярих, бичих) эн тэнцүү эзэмшүүлж, япон хэлний  бодит чадварыг олгохыг эрхэм зорилго болгодог. Түүнчлэн хичээлэр дамжуулан япон орны соёл зан заншил, япон хүний сэтгэхүйн онцлог, амьдрах хэв маяг зэргийг зааж сургадаг. 

Монгол ажилтан хариуцан ажилладаг

Оюутан Япон улсад хөл тавьснаас эхлэн сургуулиа төгсөх хүртэл хугацаанд монгол ажилтан хариуцан ажилладаг. Гадаад улсад анх удаа зорчих оюутнуудын хувьд хэл нэвтрэлцэхгүй, асуудалд орох зэрэгт маш их санаа зовох эцэг, эхчүүд байдаг бол эдгээр асуудлуудад монгол ажилтан маань санаа тавьж өөрийн дүү, хүүхэд адил тусалж дэмждэг.

Цагийн ажлын байр

Өөрийн ажил болон хичээлээ зохицуулан Японд амьдран суралцах хугацаандаа цагийн ажлын байр олох нь харьцангуй амар. TOEI-ын оюутан сурагчид ч гэсэн цагийн ажлын байртай холбоотой олон зүйл дээр туслахыг хичээдэг. Тэхдээ япон хэл сайжрах тусам цагийн ажил хайхад илүү хялбар болж өгдөг. Тийм учраас хичээж сурах нь цагийн ажилтай ч мөн холбоотой.  

Орон сууцны талаар

Сургуультайгаа ойр амьдардаг тохиолдолд сургууль руугаа алхах, эсвэл Шинжюкү, Икэбүкүро гэх мэт их хүмүүс төвлөрсөн газарт амьдах бол цагийн ажил олдох нь илүү амар байна гэх мэтчилэн сонголт их олон бий. Мөн сургуулийн дотуур байранд амьдрах боломжтой. Энэ талаар суралцахаар ирэхээсээ өмнө бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Бид оюутан сурагчиддаа тохирсон орон сууцаар хангах тал дээр бүхий л нөөцөө ашиглан хичээх болно. 

Соёлын арга хэмжээ

Цайны ёслолын ваби болон сабигийн талаар ойлгох, кимоно хэрхэн өмсөхийг сурах, галын наадам, голд загасчилан шорлон хийнгээ Япон улсын үзэсгэлэнт байгалийг мэдрэх гэх мэт уламжлалт Япон соёлыг мэдрэх арга хэмжээ болон Тоёота Мега Вэб, Үндэсний шинжлэх ухаан, техникийн шинэ нээлтийн музьед зочлон, анги хамт олонтойгоо спортын өдөрлөгөөр зугаатай өнгөрөөх гэх мэт олон арга хэмжээг оюутан сурагчиддаа толилуулж байна. 

ГАЗРЫН ЗУРАГ

 

Сургалтын төлбөр

Элсэлт Сонгон шалгаруулалтын хураамж Элсэлтийн хураамж Жилийн төлбөр Нийт дүн
4-р сар 30,000 иен 50,000 иен 690,000 иен 770,000 иен
7-р сар 30,000 иен 50,000 иен 690,000 иен 770,000 иен
10-р сар 30,000 иен 50,000 иен 690,000 иен 770,000 иен

Оюутан нь визний зөвшөөрөл гарсны дараа сургалтын төлбөрийг сургуулийн нэхэмжлэлийн дагуу төлнө. Япон улсад суралцаад 1 жилийн дараа зөвхөн хагас жилийн төлбөр төлөх ба нэг удаа төлөгдөх өргөдлийн хураамж, элсэлтийн хураамжийг дахин төлөхгүй болно.

Анхааруулга

Япон улсын цагаачлалын албанд бичиг баримтыг хүргүүлэхдээ өргөдлийн хураамж болох 30,000 еэнийг төлнө. Энэхүү төлбөрийг виз гараагүй тохиолдолд буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу.

 

Хүсэлт Орох төлбөр Байрны төлбөр Хөнжил гудасны төлбөр Нийт
3 сараар гэрээ хийх 20,000 иен 32,000*3 6,000 иен 122,000 иен
6 сараар гэрээ хийх Ороогүй 32,000*6 6,000 иен 198,000 иен

Байрны төлбөрт тог, ус, газ гэх мэт хэрэглээний мөнгө багтсан болно.