A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

Г.Од-Эрдэнэ: “Япон улсын хэлний сургуулиуд Монголоос оюутан авах сонирхол бий”
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
Г.Од-Эрдэнэ: “Япон улсын хэлний сургуулиуд Монголоос оюутан авах сонирхол бий”
Г.Од-Эрдэнэ: “Япон улсын хэлний сургуулиуд Монголоос оюутан авах сонирхол бий”
Япон Улсад сурч, ажиллахаар сонирхож буй залууст зориулж хэлний сургуулийн талаар “Така энд Томо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Од-Эрдэнэтэй ярилцлаа.

Танай байгууллага хэлний сургуульд оюутан суралцуулаад удаж байна уу?

2015 онд анх компаниа байгуулж байсан. Тэр үеэс хойш 4 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон оюутан, залууст Япон Улсад суралцах үүд хаалгыг нээж өгсөн. 2016 оноос хойш одоог хүртэл нийт 70 гаруй оюутныг Япон Улсын хэлний сургуулиудад илгээгээд байна. Хамгийн сүүлд 2019 оны 4-р сард эхлэх сургуульд суралцахаар 28 оюутан оршин суух зөвшөөрлөө аваад байна.

Япон хэл сурахын ач холбогдол юу вэ?

Хэл гэдэг нь өөрөө соёл учраас тухайн улсын хэл соёлд хослон суралцах нь чухал. Мэдээж хэрэг аливаа хэлийг сурахад орчинд нь очиж суралцах нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Манайд хандаж байгаа залуучууд ихэвчлэн Япон Улсын Их, дээд сургуулиуд, коллеж болон мэргэжлийн сургуулиудад дэвшин суралцах аль эсвэл өөрийн эзэмшсэн мэргэжлээр хөдөлмөр эрхлэх зорилготой байдаг.

Нэг талаас Япон Улс нь нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс болохын зэрэгцээ Монгол Улстай найрсаг харилцаатай, бүх салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагаатай манай гуравдагч хөрш юм. Нөгөө талаас тус улсад суралцаж төгссөн залуус өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болж чаддаг гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Өнөөдөр тус улсад боловсрол эзэмшсэн залуус эх орондоо эргэж ирээд олон салбарт манлайлж байна. Хэлний сургуулийн хувьд залууст мөрөөдлийнх нь анхны алхамыг тавьж өгдөг.

Хэлний сургуулиудын бүртгэл хэрхэн явагддаг болон тавигдах шаардлагын талаар товч мэдээлэл өгөөч?

Элсэгч нь наад зах нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгссөн байх шаардлагатай. Мөн Япон хэлийг анхан шатны буюу N5 түвшний хэмжээнд эзэмшсэн байх ёстой. Анхан шатны буюу N5 түвшний мэдлэг олгох сургалтыг бид элсэгчиддээ зориулж 150 цагийн сургалтаар олгож сертификат олгодог. Бидний хувьд өөрийн албан ёсоор төлөөлж буй хэлний сургуулиудын бүртгэлийг зохион байгуулах эрхтэй бөгөөд ямар нэгэн зуучлалын хураамж авдаггүй. Бүртгүүлэхээр ирсэн оюутнуудад зөвлөгөө мэдээлэл өгч, бүртгэлийн материал бүрдүүлэх зэргээр тухайн оюутныг сургуульдаа очих хүртэл бүх талаар хамтарч ажилладаг.

Жилд хэдэн удаа элсэлт авдаг вэ?

Япон Улсын хэлний сургуулиуд 1, 4, 7, 10-р саруудад элсэлт авдаг. Элсэн орсон сараасаа хамаараад суралцах хугацаа мөн ялгаатай байдаг. Ихэнхи сургууль 4, 10-р саруудад буюу жилд 2 удаа гол элсэлтээ авдаг бол цөөн тооны томоохон сургуулиуд нь жилд 4 удаа элсэлт авдаг. Өнөөдрийн хувьд 7-р сарын элсэлтийн бүртгэл дуусаад 10-р сарын элсэлт эхэлж байна.

Япон Улс руу виз мэдүүлэхэд виз гарах магадлал хэр байдаг вэ?

Юуны өмнө оршин суух зөвшөөрөл өгөх эсэх нь ямар сургуульд суралцах гэж байгаатай маш их холбоотой. Манайхан хүүхдээ сургуульд явуулахдаа хамгийн хямд төлбөртэйг нь харж байгаад сонгочихдог. Мэдээж хэрэг санхүүгээ тооцож, хүүхдээ явуулах эсэхээ шийдэх нь аль ч гэр бүлд байдаг зүйл. Гэхдээ төлбөрөө олон хувааж авдаг, эсхүл зээлээр суралцуулна гэсэн хямд сургуулийг сонгоод виз нь гараагүй олон залуустай уулзаж байсан. Тэдгээр оюутнууд дахин виз мэдүүлэх боломжтой юу гэж их асууж ирдэг. Мэдээж дахин виз мэдүүлэх боломжтой. Гэхдээ виз гарах магадлал буурдаг. Учир нь дахиад виз мэдүүлэхэд өмнөхөөсөө илүү их материал бүрдүүлэх хэрэгтэй болохоос гадна визний материалын шалгалт нь илүү чанга явагддаг. Улмаар Цагаачлалын алба тухайн татгалзсан оюутны материалыг хүлээж авсан ч дахин татгалзах магадлал өндөр байдаг.

Тэгэхээр ямар сургуулийн виз нь сайн гардаг вэ?

Япон Улсын Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрлийг олгохдоо тухайн сургууль байгуулагдаад удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, мөн суралцаж байгаа оюутнуудаас визтэй холбоотой хэрэг, зөрчил гаргаагүй байх зэргийг харгалзан үздэг. Учир нь тухайн сургуульд суралцаж байгаа оюутнуудаас визтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдол тухайн жилдээ 3 хувиас хэтэрвэл тус сургуулийн виз гаралт нь дагаад багасдаг.

Мөн Цагаачлалын албанаас хэлний сургуулиудыг түвшингээр нь хувааж авч үздэг. Виз гаралтын түвшин хамгийн бага байгаа сургуулиудын хувьд ихэвчлэн шинэ буюу үүсгэн байгуулагдаад 5 жил болоогүй байгаа сургуулиуд байдаг. Эдгээр сургуулиудыг зорих оюутнуудад виз гарах магадлал 60 хувьтай гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тухайн сургуульд 10 оюутан материал өгөхөд 6 оюутан нь тэнцээд 4 оюутан нь тэнцэхгүй байх магадлалтай гэсэн үг л дээ. Харин виз гаралтын түвшин хамгийн өндөр сургуулиудын хувьд визний материалаа сайн бүрдүүлж өгвөл виз гарах магадлал 90 хувьтай гэж хэлж болно. Ийм сургуулиудын хувьд Цагаачлалын албанд бусдаасаа цөөн материал бүрдүүлж өгдөг. Иймд төлбөр хямд эсэхийг харахаас гадна тухайн сургууль хэдэн онд байгуулагдсан, цагаачлалын албанаас ямар түвшний сургууль гэж үнэлэгдсэн зэргийг давхар харгалзан үзэх нь маш чухал. Манайхан үүний мэдэхгүйгээс болоод хямд эсхүл зээлээр суралцах боломж зэргийг голчлон анхаарснаар виз нь гарахгүй, улмаар дахин виз мэдүүлээд ч гарах магадлал бага болсон хойно сая нэг нөхцөл байдлыг ойлгож эхэлдэг.

Япон Улс руу виз мэдүүлж байгаа бусад орны оуютнуудтай харьцуулахад манай иргэдийн виз гаралт хэр байдаг вэ?

Манай улсын хувьд Азийн бусад орнуудтай харьцуулахад виз зөвшөөрлийн хувь хэмжээ өндөр байна. Манай араас Вьетнам Улс орж байх шиг байна. Харин сүүлийн үед Япон Улсад суралцахаар Индонез, Непал, Мьянмар, Шри-Ланкын оюутнууд виз мэдүүлэх нь ихэссэн ч эдгээр улсын харьяат иргэдэд олгосон виз зөвшөөрлийн хэмжээ ойролцоогоор 30 хувь л байна. Өөрөөр хэлбэл 10 оюутан материалаа явуулахад 3 оюутанд нь л виз олгож байна гэсэн үг. Тэгэхээр японы ихэнхи хэлний сургуулиуд монголоос оюутан авах сонирхолтой байдаг. Тийм болохоор манайхны хувьд Япон Улсад суралцана гэдэг хэцүү зүйл биш юм. Харин аль сургуулийг сонгохоо шийдэж хянуур байх нь чухал гэдгийг хэлмээр байна.

Японд суралцахад насны хязгаар бий юу?

Энэ асуултыг хүмүүс их асуудаг. Япон Улсын Хууль зүйн яамны дэргэдэх Цагаачлалын албанаас Япон Улсад суралцахад оюутны настай холбоотой хязгаарлалт тавьсан зүйл байхгүй. Бидний төлөөлж ажилладаг хэлний сургуульд 45 настай хөдөө мал маллаж байсан хүн ч суралцаж л байна. Энэ насны хязгаарыг ихэнхидээ хэлний сургуулиуд өөрсдөө тавьдаг. Ялангуяа шинээр байгуулагдаад удаагүй, визний гаралт багатай сургуулиуд өндөр босго тавьдаг. Нөгөө талаас оршин суух зөвшөөрлөө хууль ёсны зорилгынхоо дагуу ашиглахгүй байж магадгүй гэж сэрэмжилдэг байж болох юм. Гэхдээ 30-аас дээш насны залуус бол ид хийж бүтээх насандаа явж байгаа хүмүүс. Би хувьдаа ид хийж бүтээх насан дээрээ байгаа залуусыг өөрийн улсдаа хөдөлмөрөөрөө хөрөнгө оруулаасай гэж боддог. Учир ажиллах хүчний гадагш чиглэсэн урсгал эргээд дотооддоо ажиллах хүчний хомсдолыг бий болгож байна гэж хардаг. Иймд манай байгууллага ч гэсэн хэлний сургуульд явах оуютнуудыг сурах идэвхитэй насандаа буюу сүүлийн сургуулиа төгссөнөөсөө хойш 5 жил өнгөрөөгүй байх ёстой гэсэн шалгуур тавьдаг.

Япон Улсад суралцахын давуу тал юу вэ?

Давуу тал олон бий. Нэгийг онцолж хэлэхэд японд байгаа оюутнууд маань эцэг эхээсээ хол, өөрсдөө ажил хийж төлбөрөө төлж амьдралаа авч явж байна. Миний хувьд оюутнуудаараа үнэхээр их бахархдаг. Учир нь манай оюутнууд дунд зээл авч хагас жилийн төлбөрөө төлөөд явсан залуус их бий. Очсон хойноо ажлаа сайн хийж ар гэрээсээ мөнгө авахгүйгээр суралцаж, хариуцлагатай, хичээл зүтгэлтэй байж, эх орныхоо нэр хүндийг өргөж яваа олон оюутныг харж байна.

Япон Улсад оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийх эрхтэй байдаг тул зарим оюутнууд маань надтай ч холбогдох завгүй байдаг. Япон Улсын ажил хэрэгч бөгөөд цаг завгүй, асар хурдтай нийгмийн амьдралд хөл нийлүүлэн алхаж буй өөрийн оюутнуудтайгаа холбогдох гэж цаг авах нь холгүй болсон шүү. Ийм л амьдрал хүнд маш их зүйлийг сургадаг. Дан ганц Япон Улс ч бус гадаадын аль ч улсын оюутнуудын амьдралд ижил төстэй зүйл олон байдаг гэж боддог доо.

Сонирхолтой сэдвээр ярилцсанд баярлалаа.    

Японд суралцахаар сонирхож байгаа олон залууст хэрэгтэй мэдээлэл болно гэж найдаж байна. Энэ талаар ярилцах завшаан олгосон Та бүхэнд баярлалаа.