A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://api.apixu.com/v1/current.json?key=91923233fdf3489f9c981121190504&q=tokyo): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 403 Forbidden

Filename: core/CL_Controller.php

Line Number: 115

БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ (3 САР)
  • (+976) 7015-1551
  • info@takatomo.mn
Сургуулиуд
  • Маэбаши
NIPPON LANGUAGE ACADEMY НИППОН АКАДЕМИ СУРГУУЛЬ
  • Токио
NITTO INTERNATIONAL SCHOOL Нитто олон улсын сургууль
  • Токио
TOEI Тоей япон хэлний сургууль
  • Токио
TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE Токио олон улсын солилцооны коллеж
  • Фүкүока
EAST ASIA JAPANESE LANGUAGE SCHOOL ЗҮҮН АЗИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
  • Токио
TOKYO LANGUAGE SCHOOL Токио хэлний сургууль
  • Токио
UJC LANGUAGE INSTITUTE Юу Жи Си хэлний институт
  • Сайтама
YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL Яаматэ япон хэлний сургууль
  • Ишикава
ALIICE INTERNATIONAL COLLEGE Алис олон улсын коллеж
  • Токио
TOKYO FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Токио гадаад хэлний боловсролын академи
  • Токио
ALCC TOKYO ACADEMY Ай Эл Си Си Токио академи
  • Кобэ
KOBE FOREIGN LANGUAGE EDUCATION ACADEMY Кобэ гадаад хэлний боловсролын академи
  • Фүкүока
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Сага
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Оосака
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Токио
HUMAN ACADEMY JAPANESE LANGUAGE SCHOOL Хүмүүнлэгийн академи япон хэлний сургууль
  • Чиба
JAPANESE INTERNATIONAL ACADEMY Япон хэлний олон улсын академи
  • Токио
KYORITSU FOUNDATION JAPANESE LANGUAGE ACADEMY КИОРИЦҮ ЯПОН ХЭЛНИЙ АКАДЕМИ
  • Китакюүшү
JAPAN LANGUAGE SCHOOL Япон хэлний сургууль
БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ (3 САР)
БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ (3 САР)

Үндсэн заалтууд

  • Богино хугацааны сургалтын хугацаа 1 долоо хоногоос 3 сар хүртэл байна.
  • Богино хугацааны визээр ажил хийж мөнгө олох нь ХУУЛЬ БУС!
  • 1 долоо хоногоос 4 долоо хоногийн хугацаатай курст суралцах тохиолдолд визийг 30 хоногийн хугацаатай олгоно.
  • Сургалт 5 долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаатай бол виз 90 хоногоор олгодог.
  • Визний хүчинтэй байх хугацааг хил нэвтэрсний дараа тоолно.
  • Сургалт эхлэхээс 1-4 хоногийн өмнө Япон улс руу хил нэвтрэх ба визний хугацаа хүчинтэй хэвээр байсан ч 3-4 хоногийн дотор буцаж хилээр гарах шаардлагатай. Тухайлбал 2 сарын хугацаатай сургалтанд сууж байгаа тохиолдолд виз 90 хоногоор олгогдсон ч, сургалт дууссанаас хойш 1-4 хоногийн дараа хилээр гарах ёстой.
  • Оюутны дотуур байр болон бусад байранд амьдрахаар төлөвлөж байгаа бол тийз худалдан авахаас өмнө манай байгууллагын ажилтанд энэ талаар мэдэгдэж, заасан өдөр очино.

Бичиг баримтыг хүлээн авах эцсийн хугацаа

Суралцаж эхлэх Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа
4-р сар 3-р сарын 10-ны өдөр хүртэл
7-р сар 6-р сарын 10-ны өдөр хүртэл
10-р сар 9-р сарын 10-ны өдөр хүртэл
1-р сар 12-р сарын 10-ны өдөр хүртэл

Дээрх сургалт сургуулийн бэлтгэл үйл ажиллагаа, оюутны тооноос хамаараад зарим сар зохион байгуулагдахгүй тохиолдолд байгаа тул урьдчилан манай байгууллагын ажилтантай зөвлөлдөнө үү. 

Баримт бичиг бүртгэх дараалал

  1. Оюутан нь манай сайт болон цахим шуудангаар (info@takatomo.mn) аль сургуульд элсэх талаар төлөвлөж байгаагаа мэдэгдэх ба энэ талаар манай байгууллагын ажилтантай зөвлөлдөнө.
  2. Манай байгууллагаас сургуулийн анкетыг явуулах ба тус анкетыг бөглөж, гадаад паспортын зургийг цахим хэлбэрээр илгээнэ.
  3. Сургууль нь оюутныг элсүүлэх эсэхийг шийднэ.
  4. Манай байгууллагаас нэхэмжлэхийг илгээх ба дараах зардал багтана. Үүнд: (өргөдлийн төлбөр, шуудангаар илгээх зардал)
  5. Нэхэмжлэхийн дагуу төлбөрийг шилжүүлэх ба бүртгэлийн хүчинтэй хугацаа 5 өдөр байна. Төлбөрийг шижлүүлснээр баталгаажахыг анхаарна уу. 
  6. Дээрх төлбөрийг төлж баталгаажсаны дараа сургуулийн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг шилжүүлнэ. 
  7. Сургуулиас Монгол дахь Элчин сайдын яаманд холбогдох газарт шаардлагатай бичиг баримтыг шуудангаар илгээнэ. 
  8. Оюутан шуудангаар ирсэн бичиг баримтыг хүлээн авч 3 хоногийн дотор Монгол дахь Элчин сайдын яаманд виз мэдүүлнэ. 

Бичиг баримт: 

Том хүн (18 наснаас дээш)

  • Гадаад паспорт (2-оос доошгүй хуудастай байна)
  • Виз мэдүүлгийн хуудас (Элчингийн сайтаас татаж бөглөх)
  • Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь байна)
  • Сургуулийн холбогдох бичиг баримт  (Сургуулиас шуудангаар ирнэ)
  • Боловсролын байгууллага, эсхүл ажил эрхэлж байгаа бол ажлын газрын тодорхойлолт хэрэгтэй. (Энэхүү бичиг баримтыг манай байгууллага руу цахимаар илгээх шаардлагагүй. Энэ нь виз мэдүүлэхэд хэрэг болно)
  • Виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт, виз мэдүүлэгчийн нэр дээрх банкны дансны хуулга (сүүлийн 6 сараар). Мөн виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт орлого хийхгүй байхыг анхаарна уу. (Нэг дансны 2 материал байна)

Хүүхэд (18 нас хүртэл)

  • Гадаад паспорт (2-оос доошгүй хуудастай байна)
  • Виз мэдүүлгийн хуудас (Элчингийн сайтаас татаж бөглөх)
  • Цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь байна)
  • Сургуулийн холбогдох бичиг баримт  (Сургуулиас шуудангаар ирнэ)
  • Сурч байгаа тухай сургуулийн тодорхойлолт
  • Батлан даагчийн ажлын газрын тодорхойлолт (ажил эрхэлдэггүй тохиолдолд нийгмийн байдлыг тодорхойлох бичиг баримт буюу тэтгэврийн дэвтэр, группын дэвтэр зэрэг)
  • Батлан даагчийн санхүүгийн бичиг баримт (банкны дансны сүүлийн 6-н сарын хуулга, дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт)
  • Хоорондын хамаарлыг батлах бичиг баримт (төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэрэг)
  • Итгэмжлэл

Дэлгэрэнгүй. Япон улсын элчин сайдын яамны сайтаас үзнэ үү.  (www.mn.emb-japan.go.jp)

Анхааруулга:

Монгол дахь Япон улсын элчин сайдын яам нь виз олгохыг шийдвэрлэх байгууллага ба хэрэв виз олгогдоогүй тохиолдолд өргөдлийн төлбөр, шуудангын зардал буцаагдахгүй. Сургалтын зардал, байрны төлбөр зэрэг зардлууд нь 100 хувь буцаагдана.